0-9
A
- Altcoin
- Алткойн, альтернатив койн: Биткойноос бусад бүх криптовалют
- ASIC machine
- Крипто валют, тэр тусмаа биткойн олборлолтын төхөөрөмж
B
- Bitcoin
- Хамгийн анхны алдар нэрд хүрсэн криптовалют
- Blockchain
- Цахим шилэн дансны бүртгэл, гинжин хэлхээ бүртгэл, нэг нэгнээсээ хамааралтай
- Buy the dip
- Үнэ унасан үед криптовалют худалдаж авах тухай ойлголт нь эргээд өсөхөд нь ашиг хүртэх гэж найдна
C
- Cloud
- Үүлэн серверүүд, тархмал бүтэцтэй нэг нэгнээ нөхөж чаддаг үйлчилгээ
- Cloud mining
- Үүлэн олборлолт, интернет ашиглан бусдын биет серверийг ашиглаж крипто олборлох арга, гэрээ хийж урт хугацаанд хурдаа тохируулж олборлоно.
- Crowdfunding
- Олон нийтээс мөнгө татан төвлөрүүлэх үйл явц, ихэнхдээ зохицуулалтгүй хийгдэх ажил.
- Crypto wallet
- Крипто түрийвч, биет болон биет бус хэлбэрээр оршдог, криптовалют хадгалах боломжтой хэтэвч.
- Cryptocurrency
- Криптовалют, блокчэйн технологи дээр суурилсан цахим мөнгө
- Cryptography
- Криптографаар кодолсон буюу гуравдагч этгээд нууцалсан мэдээллийг түлхүүргүйгээр тайлан унших боломжгүй нуулцах арга.
- Cyber-crime
- Цахим гэмт хэрэг
D
- DAO
- Decentralized Autonomous Organizations – Төвлөрсөн бус бие даасан байгууллага : Ухаалаг гэрээн дээр суурилсан систеm
- Decentralized Network
- Төвлөрсөн бус сүлжээ: Блокчэйн технологийн үндсэн давуу тал, зөвхөн нэг газар серверээс үл хамааран тархмал орших боломж
- DeFi
- Decentralized Finance – Төвлөрсөн бус санхүүгийн үйлчилгээ
- Distributed Ledger
- Нээлттэй шилэн бүртгэл – Тархмал хэлбэрээр орших тооцооны дэвтэр, хүссэн хүн бүр орж гүйлгээний тодорхой мэдээллүүдийг харах, хянах боломжтой
E
- Ether
- Этер – Этериум блокчэйн системийн гүйлгээ хийх зоос буюу криптовалют
- Ethereum
- Этериум – Хамгийн их хэрэглээтэй блокчэйн, уг нээлттэй платформыг ашиглаж өөрийн токен буюу зоосыг гаргах боломжтой
F
- FIAT
- Цаасан мѳнгѳ, улс улсын
- Forking
- Hardfork болон Softfork-ийг харах
G
- Gas Price
- Этэриум сүлжээгээр шилжүүлэг хийхэд тѳлѳх шимтгэл
H
- Hardfork
- Хатуу салаа: Ямар нэгэн блокчэйний өмнөх мэдээллийг хадгалж үндсэн протоколоос салаж шинээр салаа үйл явц
- Hash rate
- Хааш хийх хурд – Олборлогч машины хүчин чадлын үзүүлэлт
- Hashing
- Хааш алгоритм – Математикийн функцийн тусламжтайгаар өгөгдлийг (текстийг) нууцлах буюу бусад хүмүүс тайлж унших боломжгүй болгох үйлдэл
I
- ICO
- Initial coin offering – Олон нийтэд шинэ гаргах койноо санал болгож, мөнгө татах төвлөрүүлэх процесс
- IEO
- Initial Exchange Offering – Шинэ гаргаж буюу койн болон токеноо зөвхөн крипто биржээр дамжуулан олон нийтэд санал болгох үйл явц
J
- Jager
- Binance (BNB) криптовалютын хамгийн жижиг мөнгөн тэмдэгт
K
- KYC
- Know your customer – Хэрэглэгчээ, харилцагчаа таних мэдэх буюу харилцагчийн бичиг баримтыг баталгаажуулах
L
- Ledger
- Цаг, огноо, илгээгч, хүлээн авагч зэргийн мэдээллийг багтаасан гүйлгээний бүртгэл
M
- Miners
- криптовалют олборлогч машин болон хүмүүс
- Mining farm
- Олон тооны олборлогч машинууд нэг доор байрлах газар
- Mining pool
- Олборлолтын сан, Дангаараа тус тусын машинуудыг нэгтгэн нэгэн сервер хаяг доор холбож хамтдаа олборлолт хийх үйл явц
N
- Node
- Сүлжээ, Зангилаа : Дэлхийн өнцөг бүрт орших баталгаажуулалт хийх зориулалт бүхий компьютерын сүлжээ
O
- Off-chain
- Блокчейн сүлжээнээс гадуур өндөр хурдтай, хямд өртөгтэй гүйлгээ.
P
- Peer to Peer
- Ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр нэг хэрэглэгчээс нөгөө хэрэглэгчид мөнгө, өгөгдөл дамжуулах
- Private Key
- Хувийн нууц үг, өөрийн хэтэвчинд нэвтрэх, сэргээх нууц түлхүүр, бусдад алдаж болохгүй
- Proof of Stake
- Криптовалют олборлох шинэ төрлийн систем, тухайн олборлогчийн хүчин чадал нь тухайн криптовалютыг хэр их хэмжээгээр эзэмшиж байгаагаар шууд тодорхойлно.
- Proof of Work
- Криптовалют олборлох суурь анхны систем, тухайн олборлогчийн тооцолон бодох машины хүчин чадал хэр их байна төдий чинээний урамшууллын койн авах болно.
- Public Key
- Нээлттэй түлхүүр, хэтэвчний хаяг бүхий тоо үсгийн цуглуулаг, энэ түлхүүрээр та койноо шилжүүлж авах, илгээх боломжтой
Q
- Quantum computing
- Уламжлалт, хоёртын системд суурилсан тооцоололоос хамаагүй илүү том өгөгдлийн багцыг боловсруулахад квант физикийн зарчмуудыг ашигладаг компьютерийн шинжлэх ухааны салбар
R
- REKT
- Арилжаа хийгээд хамаг мѳнгѳѳ алдаж, шатхыг хэлнэ.
S
- Smart Contract
- Ухаалаг гэрээ – Этериум дээр суурилсан дундын зуучлагчийн оролцоогүйгээр хийгдэх гэрээ
- Soft fork
- Зөөлөн салаа – үндсэн блокчэйнд сайжруулалт хийх үйл явц
T
- Token
- Ихэвчлэн этериум блокчэйн дээр суурилж гарсан койныг хэлнэ. Өөрийн гэсэн блокчэйнгүй гэсэн үг
U
- Unregulated
- Ямар нэгэн төвлөрсөн эрх мэдэл буюу засгийн газар, компанид хянагддаггүй зүйл
V
- Volume
- 24 цагийн хугацаанд арилжаалагдсан валютын нийт дүн
W
- Whitepaper
- Аливаа койн, токенг шинээр олон нийтэд санал болгохдоо гаргадаг тухайн төслийн танилцуулаг
X
- XRP
- Ripple блокчейн дээр ажилладаг нэг төрлийн криптовалют токен юм
Y
- Yield
- Хөрөнгө оруулалтын өгөөж
Z
- Zero confirmation
- Батлагаажсан боловч блокчейн дээр хараахан бүртгэгдээгүй байгаа гүйлгээ.