• Home
  • /
  • Хѳрѳнгѳ оруулалтын багц гэж юу вэ?

Хѳрѳнгѳ оруулалтын багц гэж юу вэ?

Тэгвэл яагаад хөрөнгө оруулалтаа тараана байршуулах багц үүсгэх ёстой гэж? Маш энгийн тайлбарлахын бол та нэг бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлаа багасгаж болзошгүй эрсдэлээс хамгаалж байгаа үйл ажиллагаа юм.

Хөрөнгө оруулалтыг хэрхэн тараан  байршуулах нь таны хувь хүний үзэл бодол болон эрсдэл даах чадвараас ихээхэн хамааран.

Та бидний эрсдэл даах чадвар нь, нас, хөрөнгийн хэмжээ, орлого, цаг зэргээс шалтгаалж харилцан адилгүй байдаг бөгөөд хэрвээ өөрийнхөө хэр их эрсдэл даах чадвартайг олж мэдэхийг хүсвэл манай “Эрсдэл даах чадварын тест”-ийг бөглөж өөрийгөө зөвөөр үнэлэхийг бид танд санал болгож байна.

Хөрөнгө оруулалтын багц 

Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэлт нь 3 хүчин зүйлээс хамаардаг. Үүнд:

  • Цаг хугацаа
  • Эрсдэл даах чадвар
  • Ашгаа зөв цагт хүртэх төлөвлөгөө.

Цаг хугацааны хүчин зүйл:

Мэдээж хэрэг залуу хүний бүрдүүлэх багц, идэр, хөгшин хүний бүрэлдүүлэх хөрөнгө оруулалтын багц нь өөр байна, худалдаж авах чадвар нь ч бас өөр байна.

Та залуу хүн бол бага хүүтэй хадгаламжид бүх хөрөнгөө байршуулж болохгүйтэй адил нас нилээн явсан хүн хэрвээ анх оруулсан бэлэн мөнгө 3-5 жилийн дараа хэрэгтэй бол урт хугацаанд бас хүлээж чадахгүй гэдгээ тооцоолохыг хэлнэ.

Эрсдэл даах хүчин зүйл:

Бага, дунд, өндөр эрсдэл даах чадвараас хамаарч хөрөнгө оруулалтын багцаа өөр өөрөө бүрдүүлэхийг хэлнэ. Жишээ нь өндөр эрсдэл даах чадвартай хүн өөрийн анх оруулсан хөрөнгийн 50% алдах магадлалтай зүйл хөрөнгө оруулж чаддаг бол, харин эсрэгээрээ бага, дунд эрсдэл даах чадвартай хөрөнгө оруулагч нь анх оруулсан хөрөнгөө 100% баталгаатай өсөх зүйл хөрөнгө орлуулахыг илүүд үздэг. 

Энд ямарч буруу зөв гэсэн тодорхойлолт байхгүй. Зөвхөн танд аль багц нь илүү тохиромжтой байгаагаас шалтгаалан гэсэн үг. Хүний үгээр биш өөрийн чадвартай нийцүүлж багцаа бүрдүүлэх нь эрүүл мэнд болон оюун санааны хувьд хамгийн чухал зүйл юм.

Эрсдэл даах чадвараар нь хөрөнгө оруулагчийг ангилах нь:

Эрсдэлд дургүй (AA1)

Бага, дунд эрсдэл даах чадвартай (AA2)

Дундаас дээш эрсдэл даах чадвартай (AA3)

Өндөр эрсдэл даах чадвартай (AA4)

Та өөрийгөө хэр их эрсдэл даах чадвартайгаа олж мэдэхийг мөн олж мэдээд, мэдээлэл дээрээ тулгуурлаж өөрийн хөрөнгө оруулалтын багцыг хэрхэн бүтээх ерөнхий загварыг авмаар байна уу?

Тэгвэл манай “Хөрөнгө оруулалт хуваарилагч lite болон эрсдэл даах чадварын тест” багцыг өнөөдөр худалдаж аваарай.

Анхааруулга:
Энэхүү хөрөнгө оруулалтын багц нь таны сонсгон хариултад үндэслэж таныг тодорхойлох бөгөөд энэ нь хамгийн зөв заавал танд тохирсон хөрөнгө оруулалт хийх хуваарилалт гэсэн үг биш юм. Зөвхөн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тань үндсэн суурь хэлбэрээр туслах болoмжтой. Илүү нарийн хуваарилалтыг мэргэжлийн зөвлөхөөс авна уу.