Мөнгөн урсгалын тайлан гэж юу вэ?
Бэлэн мөнгөний өсөлт/бууралтыг тооцно, Мөнгөн гүйлгээний тайлан нь 3 хэсгээс бүрдэнэ.
- Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ.
Байгууллагын эрхэлж буй үндсэн үйл ажиллагаатай холбоотой мөнгөн гүйлгээ багтана. - Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ.
Богино ба урт хугацаат хөрөнгө оруулалт болон эргэлтийн бус хөрөнгийн худалдан авалт, борлуулалтаас бий болсон мөнгөн гүйлгээг харуулна. - Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ.
Байгууллагын эзэмшигчдийн өмчтэй холбоотой мөнгөн гүйлгээ, зээлдүүлэгчдээс урт, богино хугацаагаар мөнгө зээлэх, зээл төлөх үед бий болсон мөнгөн гүйлгээг харуулна.