• Home
  • /
  • Орлогын тайлан (Income Statement)

Орлогын тайлан гэж юу вэ?

Орлогын тайлан гэж юу вэ?

Санхүүгийн тайлангийн хугацаан дахь үйл ажиллагааны үр дүнг харуулна. Орлого нь аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааны явцад бий болсон үр дүн, өгөөж юм. Үндсэн үзүүлэлтийг орлого, зардал, олз, гарз гэж ангилна.

Орлогод: Борлуулалтын орлого, түрээсийн орлого, хүүний орлого, ногдол ашигйин орлого, эрхийн шимтгэлийн орлого, хандивийн орлого орно.

Борлуулалтын орлогоос борлуулалтын хөнгөлөлт, буцаалт, борлуулатын үнийн бууралтыг хассан цэвэр орлого

Бараа бүтээгдэхүүний гологдол, гэмтэл, захиалгын шаардлага хангаагүй шалтгаанаар худалдан авагчийн буцаасан борлуулалтыг “Борлуулалтын буцаалт” дансанд бүртгэнэ.

Зээлээр худалдан бараа, бүтээгдэхүүний үнийг хугацаанд нь багтааж төлсөн үед үзүүлж буй хөнгөлөлт

Хөдлөх, үл хөдлөх хөрөнгөө бусдад ашиглуулах буюу түрээслүүлэн олж буй орлого

Мөнгөн хөрөнгийг ашиглуулсны төлбөр буюу харилцах дансны үлдэгдэлд авч буй хүү, мөнгөн хөрөнгийн хадгамж, бондын хүү

Хувь нийлүүлсэн ААН-ээс ашиг хуваах буюу хувь хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого

ААН-ээс барааны тэмдэг зохиогчийн эрх, патент зэрэг биет бус хөрөнгө ашиглуулсны төлөө бусдас авсан орлого

Татаас, санхүүжилтын орлого, алданги, торгуулийн орлого, хандив тусламж, туслах үйлдвэрлэлийн, даатгалын нөхөн олговор, татварын буцаалт зэрэг орлого багтана

Бүх төрлийн хүүний зардал, зээлийн шимтгэл, зээлтэй холбоотой үүссэн бусад зардал

Маркетинг борлуулалт болон ерөнхий удирдлагын зардалд ороогүй хандив, алданги, торгууль, банкны үйлчилгээний шимтгэл, туслах үйлдвэрлэлийн, үндсэн ба биет бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтын, найдваргүй авлагын зардал зэрэг зардал орно

Гадаад валютаар илэрхийлэгдсэн өглөг, авлага, гадаад валютын төлөгдөөгүй зээл, мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн ханшийн тэгшитгэлийн олз, гарз, гадаад валютын төлбөр тооцооны ханшийн зөрүүний олз, гарз

Үндсэн хөрөнгийн актлах, борлуулах, хандивлах зэрэг данснаас хасах үед түүний дансны үнэ болон данснаас хассаны орлогын зөрүүгээр тодорхойлогдоно.

Биет бус хөрөнгийг актлах, борлуулах, хандивлах болон бусад хэлбэрээр данснаас хасах үед дансны үнэ болон данснаас хасалтаас олсон орлогын зөрүүгээр тодорхойлогдоно

Дээр тодорхойлсноос бусад ашиг, алдагдал хамаарна. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлт ба данснаас хасах үеийн олз, гарз болон дахин үнэлсэн хөрөнгийн ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарз /гарзын буцаалт/, ашиг алдагдлаар хүлээн зөвшөөрсөн дахин үнэлгээний олз, гарз

0-6 тэрбум албан тавар ногдуулах жилийн орлогод 10%, 6 тэрбумаас дээш бол 300.0 сая + 3 тэрбумаас дээших дүнгээс 25 %

Зогсоосон үйл ажиллагаа гэдэг нь борлуулсан эсвэл борлуулахаар төлөвлөж буй ААН-ийн бүрэлдэхүүн хэсэг. Зогсож буй үйл ажиллагааг илэрхийлэх хөрөнгө эсвэл бүлэг хөрөнгийн борлуулалтаас хүлээн зөвшөөрсөн татварын дараах олз, гарзын нийлбэрээр тодорхойлогдоно.

Борлуулалтын орлого – Борлуулатын өртөг

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү, гадаад валютын хөрвүүлэлтийн зөрүү, тайлант үеийн бусад олз гарз орно. Энэ нь өссөн дүнгээр балансын эздийн өмчийн хэсэгт мөн тусгагдана