Хувьцаа, Хѳрѳнгѳ оруулалт, Данс нээх, Арилжаанд орох, Анхан дунд шатны бүрэн онлайн сургалт
Хувьцаа, Хѳрѳнгѳ оруулалт, Данс нээх, Арилжаанд орох, Анхан дунд шатны бүрэн онлайн сургалт
Үнэлгээ
♥♥♥♥♥
Түвшин
Анхан – Дунд шат
Хувьцаа, хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг Монголчууд бид ярьж эхлээд бараг 30 намрыг үдэж байна. Гэтэл өдийг хүртэл зөвхөн Цэнхэр, Ягаан тасалбар төдийхнөөр ойлгодог нэг хэсэг байхад, 1072 хувьцаа, мөн цаашлаад АПУ, Говь ХК-ийн хувьцаа гэж байдгийг мэддэг арилжаанд оролцдог, ногдол ашиг авчихдаг цөөхөн хэсэг хүмүүс бас байна. Тэгвэл та өнөөдрөөс эхлэж аль хэсэг бүлэг хүмүүст хамаарагдмаар байна?
Арилжаа хийхийг, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг хүсэгч нэгэн болохоор манай сайтыг зорьсон болов уу?
Хөрөнгө орлуулалтын талаарх мэдлэгийг өнөөгийн бидэнд анхан шатнаас нь үнэ цэнэтэй, логик дараалалтай сургалт явуулдаг байгууллага тун цөөхөн байна. Тэгвэл манай энэхүү сургалт танд энэхүү мэдлэгийг олгох болно.
Та манай энэхүү сургалтыг худалдан авч суралцсанаар: өөрийн болон, үр хүүхдийнхээ ирэх 5 аас 10 жил бодитой хөрөнгө оруулалт хийх зөвлөгөөг мэдэж авах болно.
Бидний, сургагч багш миний туйлын зорилго бол: арав таван төгрөг өнөөдөр арилжаа хийх олоход бус харин ирээдүйд 500-2000% хувь үнэ цэнээ өсгөх хувьцаа болон хөрөнгө оруулалтыг хэрхэн олж харах, мөн үнэлгээг хэрхэн зөв хийхэд оршино.
Хөрөнгө оруулалт бол нэг удаагийн уртын харайлт биш, харин марафон гүйлт юм.
Та энэхүү сургалтаар юу сурах вэ?
Үр дүн хамгийн чухал байдаг, сургалтын дараа та:
Манай онлайн сургалт нь та өөрийн боломжит цагаараа үзэхэд зориулсан тул та хэзээ ч, хаана ч үзэж болох давуу талтай. Оройн цагаар ажлаа тараад эсвэл завтай үедээ ороод үзэж болно.
Танд төлбөр төлснөөс хойш 6 сар хандах эрх олгох бөгөөд, хичээлийн программ нь 6 сард хангалттай үзэх боломжтойгоор загварчлагдсан болно.
ЗѲВЛѲГѲѲ
Хичээлийн агуулгыг улам илүү ойлгохын тулд бид танд тэмдэглэл хөтлөөд явахыг зөвлөж байна.
Онлайн сургалтын давуу тал нь, бие дааж судлах, ухрааж үзэх боломжийг танд танхимын сургалтаас илүү олгож өгнө.