Эрсдэл даах чадвар гэж юу вэ?

Та богино болон урт хугацааны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна уу? Та өөрийн үр хүүхэд эсвэл мөрөөдлийн аялалдаа явах төлөвлөгөөгөө боловсруулж байна уу?

Тэгвэл хувьцаа, бонд, дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтад өөрийн мөнгөө хэрхэн хуваарилан тараан байршуулах вэ гэдэг нь хамгийн чухал зүйл болж таарна. 

Зарим хөрөнгө оруулагч нь өндөр хэлбэлзэлтэй хөрөнгө оруулалтад жишээн нь: алт, газрын тос, крипто зэрэгт хөрөнгө оруулалт хийхийг илүүд үздэг бол харин ихэнх хөрөнгө оруулагчид илүү консерватив буюу хэлбэлзэл багтай урт хугацаанд хадгалах: хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг. 

Энэ нь тухайн хөрөнгө оруулагчийн эрсдэл даах чадвартай шууд уялдаа холбоотой юм.

Эрсдэл даах чадвар

Эрсдэлд дургүй
Бага, Дунд эрсдэл даах чадвартай
Дундаас дээш эрсдэл даах чадвартай
Өндөр эрсдэл даах чадвартай

Манай тестийг бөглөж өөрийн одоогийн эрсдэл даах чадварыг тодорхойлоно уу.

“Эрсдэл даах чадвар тест” + “Хөрөнгө хуваарилагч Lite” хандах эрх худалдаж авах

Та манай Хаан Банк 5300 673 763 Ганбат дансанд 5,000₮ шилжүүлээд гүйлгээний утга дээрээ утасныхаа дугаараа үлдээнэ үү, Баярлалаа. 

Хандах эрх 5 мин дотор нээгдэх болно.

Ашгийг дагаад эрсдэл оршиж байдаг.

Тэгэхлээр ямар нэгэн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж эхлэх гэж байхаа бол өөрийн эрсдэл даах чадвартай нийцүүлж хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх нь хамгийг оновчтой юм. Өөрөөр тайлбарлавал бусдын үгээр бус өөрийн одоо байгаа чадвартай нийцүүлж хөрөнгө оруулалт хийж эхэлнэ гэсэн үг. 

Хүмүүсийн нас, орлого, зорилго зэрэг хүчин зүйлсээс хамаарч эрсдэл даах чадвар харилцан адилгүй байдаг. Та өөрийн эрсдэл даах чадварын түвшинг зөвөөр тодорхойлж чадсанаар:

10 сая төгрөгөөр ямар нэгэн хувьцаа аваад богино хугацаанд тухайн хувьцаа нь хэдийгээр 30% аар уналт үзүүлсэн (3 сая төгрөгийн алдагдалтай) байсан ч та хэрвээ нойр алдалгүй бүтэн шөнө унтаж чадаж байвал энэ нь та өөрийг эрсдэл даах чадвараа зөвөөр тодорхойлсон байна гэсэн үг юм.

Шөнийн цагаар портфолиогоо байнга шалгах эсвэл стрессдэхээс зайлсхийх боломжтой болно.

Эрсдэл даах чадварыг биеийн булчин шиг хөгжүүлж бас болдог. Манай тестийг бөглөж өөрийн одоогийн эрсдэл даах чадварыг тодорхойлоно уу.

Эрсдэлд
дургүй

(Тогтмол ашиг, орлогыг эрсдэлээс илүүд үздэг)

 

Бага, дунд эрсдэл
даах чадвартай

(Эрсдэл хаая гаргадаг, гэхдээ бодитой өгөөжийг илүүд үздэг)

Дундаас дээш
эрсдэл даах чадвартай

(Эрсдэлийн удирдлагаа хөгжүүлж байгаа, эрсдэл гаргах чадвартай)

Өндөр эрсдэл
даах чадвартай

Эрсдэлээр амьсгалдаг, эрсдлийг боломж гэж үздэг

Анхааруулга:
Энэхүү тест нь таны сонсгон хариултад үндэслэж таныг тодорхойлох бөгөөд энэ нь хамгийн зөв заавал танд тохирсон хөрөнгө оруулалт хийх хуваарилалт гэсэн үг биш юм. Зөвхөн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тань үндсэн суурь хэлбэрээр туслах болoмжтой. Илүү нарийн хуваарилалтыг мэргэжлийн зөвлөхөөс авна уу.

“Эрсдэл даах чадвар тест” + “Хөрөнгө хуваарилагч Lite” хандах эрх худалдаж авах

Та манай Хаан Банк 5300 673 763 Ганбат дансанд 5,000₮ шилжүүлээд гүйлгээний утга дээрээ утасныхаа дугаараа үлдээнэ үү, Баярлалаа. 

Хандах эрх 5 мин дотор нээгдэх болно.