Үнэт цаасны зах зээл

Үнэт цаасны зах зээл гэдэг нь үнэт цаас гаргах, бүртгүүлэх, арилжах, хадгалах зэрэг харилцааг хэлдэг бөгөөд уг зах зээл дээр Хувьцаа, Бонд, Үүсмэл үнэт цаас гэсэн 3 төрлийн үнэт цаасыг нээлттэй арилждаг.

Хамгийн энгийнээр хэлбэл нэг талаас засгийн газар эсвэл компани өөрт шаардлагатай байгаа хөрөнгийг хувьцаа эсвэл бонд гаргаж татах, түүнийг нь нөгөө талаас хөрөнгөө өсгөх, мөнгө олох сонирхолтой байгууллага,хувь хүн худалдан авах зах зээлийг үнэт цаасны зах зээл гэдэг.

Хувьцаа эсвэл бонд гаргах гол шалтгаан:

Засгийн газар : Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
Компани : Шинэ бизнес эхлэх, Бизнесээ өргөжүүлэх