СҮҮ Бондын танилцуулга

Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, хугацааны эцэст нэрлэсэн үнийг хүүгийн хамтаар эргэн төлөх “СҮҮ БОНД”-ыг Монголын Хөрөнгийн Биржээр нээлттэй арилжаалахыг 2017 оны 06-р сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл олгов. Бондын үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК, “Ард Капитал Групп ҮЦК” ХХК нар ажиллаж байна.

СҮҮ БОНД нь 2011 оноос хойш Монголын хөрөнгийн биржээр нээлттэй гарч буй хамгийн том үнийн дүнтэй бонд болж байгаа юм. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг дохио болж Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг харуулж байна.

  • Үнэт цаас гаргагч:                      “Сүү” ХК
  • Бондын төрөл:                           Урамшуулалтай бонд
  • Бондын арилжаа:                      Нээлттэй хүрээнд
  • Нэгж бондын нэрлэсэн үнэ:      100,000 төгрөг
  • Нийт тоо, ширхэг:                      60,000 ширхэг
  • Нийт үнийн дүн:                         6,000,000,000 төгрөг
  • Бондын хугацаа:                     12 сар
  • Бондын жилийн хүү:              17.5%
  • Хүү төлөх хугацаа:                  Хугацааны эцэст нэг удаа
  • Бондын зарцуулалт:
    • эхний ээлжийн шаардлагатай тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт татах,
    • тогтмол ногдол ашиг тарааж эхлэх болон гадаад зээлийн валютын ханшийн алдагдлыг арилгах зорилгоор зээлийн үлдэгдлийг дотоод эх үүсвэрээр солих
  • Эргэн төлөлтийн баталгаа:      Хувьцаат капиталын 38.7% барьцаа
  • LTV:                                            35.1%
  • Андеррайтер:                            Голомт Капитал ҮЦК ХХК

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс татаж авна уу.

[buttongroup][button style=”btn-primary ” type=”link” target=”false” link=”http://www.huvitsaa.mn/download/932/” title=”TATAX” ]
[/buttongroup]