Саятан болгох дамжаа – OAK

saytan-bolgoh-damjaa

Санхүүгийн зохицуулах хорооны захиалгаар “Моторын дуу” уран бүтээлийн нэгдлийн “Саятан болгох дамжаа” хэмээх 24 ангит уран сайхны кино бүтээгдсэн байдаг.

“Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх”төслийн хүрээнд нийгмийн зорилтот бүлгийнхэнд санхүүгийн боловсрол, санхүүгийн үйлчилгээний талаарх олон тѳрлийн мэдээллийг хүргэх зорилгоор “Саятан болгох дамжаа” телевизийн олон ангит уран сайхны кино бүтээгдсэн аж.

Тус киноны гол дүрийн баатруудын амьдралд тохиолдож байгаа санхүүгийн ололт амжилт, саад бэрхшээл түүнийг шийдвэрлэж байгаа арга барилыг ѳнѳѳгийн Монгол улсын бодит амьдралд тулгуурлаж, санхүү мөнгөний харилцаагаар дамжуулан адармаатай үйл явдлаар баяжуулж олон нийтийн хүртээл болгосноор иргэд дүрүүдийн амжилт болон сургамжаас суралцах боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид үзсэн байна.

Энэхүү киног манай Хувьцаа.мн сайтын зүгээс заавал үзэх ёстой киноны нэг хэмээн үзэж байна.

Таны санхүүгийн мэдлэг улам ѳндѳр болго!

Courtesy of  Youtube: Badral Davaakhuu

Киноны Дуу