Орлогын тайлан гэж юу вэ?

Орлогын тайлан гэж юу вэ?

Санхүүгийн тайлангийн хугацаан дахь үйл ажиллагааны үр дүнг харуулна.

Орлого нь аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааны явцад бий болсон үр дүн, өгөөж юм. Үндсэн үзүүлэлтийг орлого, зардал, олз, гарз гэж ангилна.

Орлогод: Борлуулалтын орлого, түрээсийн орлого, хүүний орлого, ногдол ашигйин орлого, эрхийн шимтгэлийн орлого, хандивийн орлого орно.

ОРЛОГО

Санхүүгийн зардал

Бүх төрлийн хүүний зардал, зээлийн шимтгэл, зээлтэй холбоотой үүссэн бусад зардал

Бусад зардал

Маркетинг борлуулалт болон ерөнхий удирдлагын зардалд ороогүй хандив, алданги, торгууль, банкны үйлчилгээний шимтгэл, туслах үйлдвэрлэлийн, үндсэн ба биет бус хөрөнгийн үнэ цэнийн бууралтын, найдваргүй авлагын зардал зэрэг зардал орно

Гадаад валютын ханшийн зөрүүний олз, гарз

Гадаад валютаар илэрхийлэгдсэн өглөг, авлага, гадаад валютын төлөгдөөгүй зээл, мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн ханшийн тэгшитгэлийн олз, гарз, гадаад валютын төлбөр тооцооны ханшийн зөрүүний олз, гарз

Үндсэн хөрөнгө данснаас хассанаы олз, гарз

Үндсэн хөрөнгийн актлах, борлуулах, хандивлах зэрэг данснаас хасах үед түүний дансны үнэ болон данснаас хассаны орлогын зөрүүгээр тодорхойлогдоно.

Биет бус хөрөнгө данснаас хассаны олз, гарз

Биет бус хөрөнгийг актлах, борлуулах, хандивлах болон бусад хэлбэрээр данснаас хасах үед дансны үнэ болон данснаас хасалтаас олсон орлогын зөрүүгээр тодорхойлогдоно

Бусад ашиг, алдагдал

Дээр тодорхойлсноос бусад ашиг, алдагдал хамаарна. Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлт ба данснаас хасах үеийн олз, гарз болон дахин үнэлсэн хөрөнгийн ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын гарз /гарзын буцаалт/, ашиг алдагдлаар хүлээн зөвшөөрсөн дахин үнэлгээний олз, гарз

Орлогын татварын зардал

0-6 тэрбум албан тавар ногдуулах жилийн орлогод 10%, 6 тэрбумаас дээш бол 300.0 сая + 3 тэрбумаас дээших дүнгээс 25 %

Зогсоосон үйл ажиллагааны татварын дараах ашиг, (алдагдал)

Зогсоосон үйл ажиллагаа гэдэг нь борлуулсан эсвэл борлуулахаар төлөвлөж буй ААН-ийн бүрэлдэхүүн хэсэг. Зогсож буй үйл ажиллагааг илэрхийлэх хөрөнгө эсвэл бүлэг хөрөнгийн борлуулалтаас хүлээн зөвшөөрсөн татварын дараах олз, гарзын нийлбэрээр тодорхойлогдоно.

Нийт ашиг

Борлуулалтын орлого – Борлуулатын өртөг

Бусад дэлгэрэнгүй орлого хэсэгт

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү, гадаад валютын хөрвүүлэлтийн зөрүү, тайлант үеийн бусад олз гарз орно. Энэ нь өссөн дүнгээр балансын эздийн өмчийн хэсэгт мөн тусгагдана