2016 Ногдол ашгийн мэдээлэл

2016 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нийт 235 ХК-иас 17 хувьцаат компани ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

  • “Зоос Гоёл” ХК нэгж хувьцаанд 17,000 төгрөгийн ногдол ашиг тарааж,
  • “Газар Сүлжмэл” ХК 2015 оны цэвэр ашгийнхаа 95.3 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ тараан бусад компаниудыг тэргүүлжээ.

Noogdol Ashig 2016

 

  • Boorchi Bayasgalan

    Нөөц нүдэнд ил л байх юм.
    1997-2015 оныг дуусталх 19 жилд 19 ш хувьцаандаа 18,535 ₮-ийн ноогдол ашиг авав. Нэгж хувьцаанд жилд 51,3 ₮ өгсний 10%-ийг буюу 5,1 ₮-ийг татварт авч 46,2 ₮-ийг өгсөн бна. 19 ш хувьцаатай миний хувьд жил бүр /46,2 ₮ х 19 ш/ 877 ₮ буюу ирж очихын автобусны мөнгөнд хүрэхгүй энэ мөнгийг авахаар ноогдол ашиг бичигч, гарын үсэг өгөгч ня-бо, зарлага бичигч, мөнгөний нярав гэсэн хаяггүй 5 өрөөг сураглан байж 2 цагаа өнгөрөөв. 5 дахь өрөөнөөс 18,350 ₮-өөсөө 1850-г нь суутгуулаад 16,500 ₮-өө авч гарч явснаар зорьсон ажил бүтэх нь энэ. Энэ явцад хаяггүй тасалгаануудыг эрж явсаар 5 давхар оффистой нь танилцаж амжсан байдаг юм. Өрөө бүхэн гадаад мебель ширээтэй, ширээ бүхэн шинэ компютертэй,ихэнх нь хүнгүй байв. Энэ ордны хаалгаар ороход гаднаа зэс хөөмөл,гэрэл хослосон хэдэн арван саяар босгосон нүсэр хаягтай, дотор хаалгаар ормогц 5 одтой зочид буудлыг санагдуулам тохилог ордон байх юм. Энэ ордон дотор сайхан сэтгэгдэл төрж мөн ч “гоё” үйлдвэр байна даа гэж бодож билээ. Миний уулзсан 5 даргын анхны өвгөн дарга дээр ороход суух сандал оногдов.Бусад 4-ийн өрөөнд цөөхөн минут номхон зогсож гарын үсгийг нь хүлээв. Энэ үйлдвэрийн оффисын тохижилтыг үзсэн бахархал, ноогдол ашгаа чамласан гоморхол яг тэнцүү байсныг нуух юун. /Д.Нацагдоржийн зүйрлэсэн Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр уг тэнцүү байв гэгчээр/. Энэ сэтгэгдлээ ерөнхий ня-бо-д илэрхийлэх төдий хэдэн үг хэлээд амжив. Хүлээж авах шинж алга, бичдэг, хэлдэг газруудад нь хэлээч гэж бнйна. Дээрээ, хажуудаа хатуу хамгаалалттай түүндээ дэндүү итгэлтэй бололтой.
    Талх чихэр маань 40.000 хувьцаа эзэмшигчтэй, түүний 72% нь нэг хүнийх гэсэн. Үйлдвэрийн процессод шууд оролцож ашгаа өгдөггүй үндсэн хөрөнгөнд хэт их мөнгө зарцуулж байхад энэ гол эзэн, төлөөлөн удирдах зөвлөл хоёр эвлэрч суусаар байгаад гайхав. Том эзний хувьд хөрөнгө нь ордон болчихсон, дуртай цагтаа 5 одтой зочид буудал болгоход бэлэн байж болно. Харин 40.000 жижиг хувьцаатан биднийг 19 жил төлөөлөн сууж байгаа төлөөлөн удирдах зөвлөлдөө л гомдмоор санагдав. ТУЗ-ийн дарга Оюумаа гэдэг хувийн компанитай хүн байдаг гэнэ. Нарийн бичгийн дарга гэх нэг эмэгтэйтэй уулзаад утсыг нь асуусанд нилээд дурамжхан доошоо харж бодлогошрон хэсэг азнаснаа дугаар хэлж өгөв.Тэр хүнтэй холбогдох гэснээ азнав. Ямар л өөдтэй үг сонсов гэж дээ гэж бодлоо.
    Засгийн газраас төсвийн орлогоо арвижуулж, ард олны амжиргааг дээшлүүлэх эрэл хайгуул хийж байгаа үед доорх санаа надад төрснийг сийрүүлбэл:
    1.Бүх үйлдвэрийн газруудад үйлдвэрийн процесст шууд оролцдоггүй /идэвхгүй/ үндсэн хөрөнгөнд өндөр татвар тогтооё.Тэгвэл дампуурлаа гээд ажилчдаа халаад оффисоо цоожлоод гадаадад очоод амьдардаг эздийг цөөрүүлнэ.
    2. Хувьцаат компаниудын нийт ашгаас ноогдол ашиг хуваарилах хэмжээг тодорхой хувиар тогтоож хуульчлах. Тэгвэл талх чихэр хэмээх ганцхан компани гэхэд л 40.000 хүний амьжиргаанд зохих дэмжлэг үзүүлэхүйц боломж байгаа.2016онд 235 хк –аас 17 буюу 7% нь ноогдол ашиг хувиарласан нь сэртхийм тоо биш гэж үү?
    Ийм дээрхи 2 хөшүүрэг үйлчилж эхэлмэгц талх чихэр хувьцаат компани гэхэд л :
    1. Бүх албан хаагчдаа борлуулагч болгоно.
    2. Компютерүүдээ худалдана, сургуульд бэлэглэнэ.
    3. Өрөөнүүдээ түрээслэнэ.
    4. Үүдний чөлөөгөө “Жүр үр” шиг нарийн боовны ресторон болгоно.
    5. 2 жижүүртэй хаалгаа нэг болгоно.
    6. Гүйцэтгэх захирлын бүх хүч чадвар үйлдвэрээ ашигтай байлгахын төлөө зориулагдаж, ажил хэрэгч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн цалинг нь нэмж идэвхжүүлнэ.Эзэн, ТУЗ түүнийг итгэл мөнгө хоёроор дэмжих болно.
    Төрийн өмчит болон хувьцаат компаниудад байгаа ийм их нөөцийг ашиглаасай.
    Нөөц нүдэнд илхэнээ байгаагийн нэгэн жишээ энэ бус уу?

    Ж.ЛХАМААДАЙ