Монгол Улс

Ерѳнхий Мэдээлэл

Монгол Улс хойд талаараа Оросын Холбооны Улс, урд талаараа БНХАУ-тай хиллэдэг далайд гарцгүй орон. 1.565 мянган кв км газар нутагтай. Хотжилт улам бүр нэмэгдсээр байгаа ба хүн амын 63% нь хот суурин газар амьдарч байна. 1924 оноос Улаанбаатар хэмээн нэрлэгдэх болсон Нийслэл хотод 1,000,000 гаруй хүн ам амьдардаг. Бусад хотууд Дархан (ойролцоогоор 95,000 хүн ам), Эрдэнэт (ойролцоогоор 74,000 хүн ам)

Газар нутаг

1.56 мянган кв км

Хүн ам

3.01 сая хүн амтай (2015). Хүн амын нягтаршлаар дэлхийд доогуур ордог. Нэг км хавтгай дѳрвѳлжин газарт 1.7 хүн. Үндэстэн ястан: 86% Халх Монгол, 7% Турк гаралтан, ихэнх нь баруун хязгаарт амьдардаг Казак үндэстэн. үлдсэн хувийг буриад, дариганга, баяд, захчин, урианхай гэх мэт жижиг ястангууд эзэлдэг. Монголоос гадна 6 сая гаруй Монголчууд амьдардаг. Тэдний ихэнх нь Орос болон ѳвѳр Монголд амьдардаг.

Засаг захиргаа

Засаг захиргааны хуваарилалтаар Монгол Улс 21 аймаг, нийслэл хотод хуваагдана. Аймаг нь сумдуудад, сум нь багуудад хуваагдана. Нийслэл хот дүүргүүдэд хуваагдана. Дүүргүүд нь хороонд хуваагдана.

Yндэсний хэл

Албан ёсны хэл: Монгол хэл (Урал Алтай бүлгийн хэлэнд хамаарагддаг). Хот суурин газарт англи, орос хэлээр ойлголцох боломжтой. Түүнчлэн олон хүн Герман хэлээр ярьдаг ба оюутнуудын дунд Солонгос, Япон хэл нэлээд түгээмэл болж байна.

Yндсэн шашин

Буддын шашин

Хүн амын дундаж наслалт

Эрэгтэй 62, эмэгтэй 66 (НYБ-ын судалгаа)

Мѳнгѳний нэгж

Тѳгрѳг

1 доллар = ойролцоогоор 1980 тѳгрѳг

Улс тѳрийн систем

Монгол Улс Парламентын засаглалтай орон.

Тѳрийн тэргүүн

Ерѳнхийлѳгч: шууд сонгуулиар 4 жил тутамд сонгогддог. Улсын Их Хуралд суудалтай намуудаас нэр дэвшүүлнэ. Парламентын гаргасан шийдвэрт хориг тавих эрхтэй, гэхдээ Парламентын 2/3-ын шийдвэрээр хоригийг хүлээн авахгүй байх боломжтой. Ц. Элбэгдорж (Ардчилсан нам) 2009 оны 6-р сард Ерѳнхийлѳгчѳѳр сонгогдсон.

Хууль Тогтоох байгууллага

Парламент буюу Улсын Их Хурал нь 4 жилээр сонгогддог 76 гишүүнтэй. Сүүлийн сонгууль 2008 оны 6-р сарын 29-нд болсон.

Засгийн Газрын Тэргүүн

Ерѳнхий Сайдыг Парламентаас 4 жилийн хугацаагаар томилно. Одоогийн Ерѳнхий Сайд Сайханбилэг (АН)

Орон нутгийн засаг захиргаа

Ерѳнхий сайд аймгуудын засаг дарга болон нийслэл хотын захирагчийг томилно. Сум, дүүргүүдийн засаг даргыг аймаг, нийслэлийн засаг дарга тус тус томилно. Баг, хорооны засаг даргыг харьяа сум, дүүргүүдийн засаг дарга томилно.

Олон нийтийн амралтын өдөр

Нэгдүгээр сарын 1-нд, 2-нд (Шинэ жилийн баяр); Хоёр дугаар сард (Цагаан сар); Гуравдугаар сарын 8-нд (Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр); Зургадугаар сарын 1-нд (Ээжүүд болон Хүүхдийн баяр), Долдугаар сарын 11-13 (Үндэсний Наадам); Арван нэгдүгээр сард (Чингис хааны төрсөн өдөр)