fbpx

Нийтлэл 03: Identity Crisis – General Motors ба Нөхөн үржихүй

Компани болгон зохих хэмжээнд өсөн дэвшиж томрохыг хүсдэг, ерөнхийдөө компани томрон гэдэг нь эерэг зүйл юм. Мөнгөтэй, чадалтай, ирээдүйтэй байгаагийн илрэл. Компанийн хувьцаа эзэмшигчид ч мөн баяртай байх нь тодорхой тэдний хувьд илүү их орлого мөн хувьцааны ханш нь өсөлт сайтаа байна гэсэн үг.

Гэхдээ зөвхөн өсөлтийн төлөө өсөх нь эргээд асуудал дагуулдгийн жишээг энэ долоо хоногт General Motor ($GM) харууллаа. General Motors 150 жилийн түүхтэй базарваан асар том компани гэдгийг бид бүгд мэднэ. Тэд газрын тос, агаар усан тээвэр, эрүүл мэнд, эрчим хүч, санхүүгийн гэх мэт асар өгрөн далайцтай салбаруудад үйл ажиллагаагаа явуулдаг.

Гэтэл компани хэт томрох нь эргээд асуудал дагуулдгийг баталж General Motor ($GM) өөрийгөө олохгүй болох (identity crisis) асуудалд оров.

Бид хэн бэ, бид хаашаа явж байгаа вэ, бид ямар эрхэм зорилготой вэ гэдгээ мартаж эхлэн гэсэн санаа.

General Motor ($GM) шинэ СЕО болох Жон Фланнэри (John Flannery ) энэ асуудалд нийлээд санаа зовж байгаа нь илт болж нэгэн огцом шийдэл төлөвлөгөөг танилцууллаа. Энэ төлөвлөгөө нь General Motors компани шинэ ирээдүй, бодит үнэ цэнэ, өөрийгөө дахин олохын тулд зарим нэг чухал салбаруудын нэгж охин компаниудаа зарах төлөвлөгөө байв.

Харин энэ мэдээг зах зээл эерэгээр бус сөргөөр хүлээж авч хувьцааны үнэ нь хоёр өдөрт 10% унав. Гэхдээ энэ бол болж л байдаг зүйл, хамгийн гол нь зоригтой ирээдүйтэй зөв шийдвэр, шийдэл эсэхийг бид хүлээх л үлдлээ. Амжилт хүсеэ!

Түүх сөхвөл Aгуу СЕО нарийн нэг болох Жак Вэлч (Jack Welch) энэ компанийг сайн удирдаж хувьцаа болон компани үнэлгээг нь түүхэн дээд төвшинд хүргэж байсан нь 2000 он юм.

Тэгвэл бид эндээс юу сурч болох вэ? Хэт том болох нь нэгдсэн менежмент хийхэд хэцүү болдгийг харж болох болов уу. Мөн хөрөнгө оруулагчид хэт том компани дээр арилжаа хийдээ conglomerate discount хийгээд байдаг сул талыг бас харж болно.

Харин эсрэгээрээ хэт жижиг бас цогц болдоггүй компани эсвэл улс яадаг юм бол? Дэндүү жижиг компаниудтай мөн хүн ам багатай газар өсөлт явахад маш удаан байдгийг өнөөгийн Монголоос бид харж болно.

Хүн амаа яаж өсгөх вэ гэсэн иргэн хүний бяцхан бодол орж ирэв…..

Танд хэзээ нэгэн цагт яагаад Хятад болон Энэтхэг хоёр улсын хүн ам ийм их байдаг талаар зурвасхан ч гэсэн бодол төрж байсан уу? Энэ хоёр их гүрэн яагаад түм буман хүнтэй юм бэ? Энэ хоёр улсад нийтлэг юу байна вэ?

Хүн ам олонтой байна гэдэг чинь, fertility буюу нөхөн үржихүй маш сайн байна гэсэн үг биш үү? Нэг үгээр голл хийх боломж өндөр гэсэн үг.

Тэгвэл яагаад? Хятадад олон жил амьдарсныхаа хувьд идэж уух юмтай нь холбоотой байх гэж бодлоо бас жоохон судалгаа хийлээ, нууцын түлхүүр нь өнөөх халуун ногоо буюу чинжүү гайхал.

Судлаад үзсэн ч chilli pepper буюу чинжүү маш олон ач тустай нөхөн үржихүйд их дэмтэй топ 5 зүйлийн нэг юм байна. Бүүр цаашилбал халуун ногооноос болоод Филиппин улсад дайн хүртэл дэгдэж байсан тэдний тусгаар тогтнолд нөлөөлсөн энэ тэр гэвэл арай дэгстүүлсэн мэт боловч бараг үнэн. Сонирхолтой.

За тэгвэл Энэтхэгчүүд бас юу иддэг вэ? Мэдээж халуун ногоо.

Энэтхэгчүүд улаан чинжүүн дэлхийн экспортоороо нэгдүгээрт буюу 56% нийлүүлдэг бол харин Хятадууд ногоон чинжүүний 46% экспортыг дангаараа хариуцдаг юм байна.

Гэтэл Монголчууд бид яагаад иддэггүй юм бэ? Пүү паа хол цаашаа, Халуун ногоотой юм уу? Халуун ногоо бага хийгээрэй гэсэн олон зуун Монгол эрчүүдийн дүрс толгойд тань орж ирж байна уу?

Нэлээн лав ухвал Монголын хүн амийг өсгөхгүй гэсэн гадаадын бодлого болох нь тодорхой болов. Халуун ногоо муу гэсэн хар PR тараасан болох нь тодорхой. За даа энэ талаар бичвэл улс төржсөн бол чинь. Өөрсдөө судлаарай. Нөгөө манжин идвэл муу, төмс чинь тэр чигээрээ цардуул гэдэг шиг.

Тэгэхлээр миний зүгээс танд ам хамар түлчих гээд байдаг, аягүй муухай үнэртэй гэж цааргалахгүй хааяа хааяа тааруулаад тохируулаад идэж байгаарай гэж зөвлөе.

Мөн та компанитай бол эсвэл удирдах албанд ажилдаг бол аль эсвэл хувь хүн өөрийнхнөө, компанийнхаа ирээдүйгээ 3 мөн 5 жилээр төсөөлж, хаашаа явж байгаа ямар зорилготойгоо дахин нэг нягтлаад үзээрэй гэж зөвлөе.

Ганбат Дашдэлэг
(Huvitsaa.mn)