Доллар VS төгрөг

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Сайн” нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн. Маш их хэмжээний мөнгийг зах зээл рүү оруулсан. Дээр нь Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хэрэгжүүлэхдээ бас л мөнгө хэвлээд гаргачихсан. Энэ их хэвлэж гаргасан төгрөг чинь өөрөө валютын ханшийг өсгөсөн. Тиймээс энэ бүхнийг зогсоосон. Мөнгө хэвлэхийг зогсоогоогүй бол валютын ханш 2,300-гаас ч өсөх байсан. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Тиймээс ч одоо валютын ханшийг арай гайгүй барьж байгаа. Одоо харин буулгах асуудлаа Засгийн газар хийх ёстой. Ингэхийн тулд валютын нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Валютын ханш эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтох ёстой. Төв банкны тухай хуульд макро эдийн засаг дээр үндэслэсэн уян хатан ханшийн тогтолцоог баримтална гэж заасан. 2017 оны үндсэн чиглэл дээр валютын захын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх заалт оруулсан. Өнөөдрийн байдлаар Монголбанк дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулж байна. Мөн “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт том экспортлогчид валют орж ирэх бүрд цөөн банкуудын хүрээнд зохион байгуулдаг. Энэ нь банкуудын захын үр ашигтай байдлыг хангахад сөрөг үр дагавартай байдаг учраас ирэх жилээс валютын захын оролцогчдын тоог нэмэгдүүлье, валютын захаа хөгжүүлэх шинэ систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

http://www.ikon.mn/n/v2v