Lend MN IPO

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэж, нийт хувьцааны 25 хувь буюу 200 сая ширхэг хувьцааг тус бүр 25 төгрөгөөр худалдахыг зөвшөөрөв.

Тус компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар дамжуулан олон нийтэд 12.5 хувь буюу 100 сая ширхэг, тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад 12.5 хувь буюу 100 сая ширхэг хувьцаа арилжаалж нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох хэрэглээний зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах юм.

Нийт худалдаалах хувьцааны 80-аас дээш хувийг арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцох бөгөөд худалдагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Хувьцаа гаргагч   “ЛЭНДМН ББСБ” ХК
Хувьцааны төрөл   Энгийн хувьцаа
Биржид бүртгүүлэх нийт хувьцааны тоо   800,000,000 ширхэг
Олон нийтэд санал болгох хувь   12.5%
Стратегийн хөрөнгө оруулагчидад санал болгох хувь   12.5%
Нийт санал болгох хувь   25%
Нийтэд санал болгох хувьцааны тоо   200.000.000 ширхэг
Нийтэд санал болгох үнэ   25 төгрөг
Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ   5,000,000,000 төгрөг
Арилжаалах арга хэлбэр   Тогтоосон үнийн арга
Андеррайтар  “Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК” ХХК