“АЙТҮҮЛС” ХК 2017 он

Санхүүгийн зохицуулах хороо нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа нээлттэй хувьцаат компани болж өөрчлөн зохион байгуулагдаж буй “Айтүүлс” ХК-ийн нэг бүр нь 43 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 34,452,124 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэв. Үүний 21,064,144 ширхэгийг “Ай Си Ти групп” ХХК-ийн эзэмшилд бүртгэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д, 13,387,980 ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 100 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг “Айтүүлс” ХК тус тус зөвшөөрлөө.

ХУВЬЦАА

Нийт 34,452,124 ширхэг энгийн хувьцааны 21,064,144 ширхэгийг АйСиТи групп ХХК эзэмшиж 13,387,980 ширхэг хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална.

Үнэт цаасны нэр, төрөл Айтүүлс ХК – ITLS
Энгийн хувьцаа
Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ 1,338,798,000₮
Санал болгох үнэ Нэгж хувьцааны үнэ 100₮
Анхдагч зах зээлд байршуулах арга Тогтоосон үнийн аргаар арилжаална.
50 сая төгрөг хүртэлх захиалгыг шууд биелүүлнэ.
Захиалга авах хугацаа: 2017 оны 11 сар
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗОРИУЛАЛТ

Татан төвлөрүүлсэн хөрөнгийг 100% Дархан хот дахь Модуляр дата төвийн паркад зарцуулна.

https://youtu.be/vV3cnKE47NY

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулга: Tатах