Компани хувьцаагаа буцаан худалдан авах

Янз бүрийн шалтгаанаар компани хувьцаагаа буцаан худалдан авч болно. Тухайлбал зах зээл дээр байгаа хувьцааны тоо ширхгийг багасгаснаар хувьцааны үнэ цэнийг өсгөх, эсвэл компанийн хяналтын багцыг худалдан авах гэж буй этгээдээс өөрийгөө хамгаалах гэх мэт байж болно. Зарим тохиолдолд компани удирдлага болон ажилчдадаа хувьцаагаар урамшуулал олгодог ба нэмж хувьцаа гаргахын оронд зах зээл дээрээс худалдан авч тараадаг.

Ерөнхийдөө компани хувьцаагаа буцаан худалдан авч байна гэдэг нь компани өөрийн үйл ажиллагаандаа итгэлтэй байна гэж ойлгож болно. Гэхдээ зарим тохиолдолд санхүүгийн харьцаагаа сайн болгож харагдуулах, хувьцаа эзэмшигчдийг тайвшруулах зэргээр ч ашигладаг.