ГОЛОМТ СЕКЮРИТИЗ ҮЦК

ГОЛОМТ СЕКЮРИТИЗ ҮЦК

Голомт Секюритиз үнэт цаасны компани нь 2012 оны 5-р сарын 24-ний өдөр Монгол улсын шилдэг банкнуудын томоохон төлөөлөл болох Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болон байгуулагдсан бөгөөд брокерийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүд, хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа чанарын өндөр төвшинд хүргэн ажиллаж байна.

Kомпани нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн олон алхмуудыг хийсэн бөгөөд Засгийн Газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг анх удаа амжилттай гүйцэтгэсэн, МХБ-ийн арилжаанд онлайн арилжааны программ ашиглан үнэт цаас худалдах, худалдан авах үйлчилгээг нэвтрүүлсэн зэрэг амжилтуудыг дурдаж болно.

Web: www.golomtsecurities.com