Давуу Эрхийн Хувьцаа

Давуу эрхийн хувьцааны хувьд энгийн хувьцаанаас ялгарах хэд хэдэн нөхцөл байдаг бөгөөд, хамгийн гол ялгарах онцлог нь хувьцаа  эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй байдаг ч тухайн компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн талаар саналаа өгөх эрхгүй , зөвхөн давуу эрхийн хувьцаатай холбогдох асуудлаар санал өгөх эрхтэй мөн ногдол ашиг тогмол авах эрхтэй байдаг ч хөрөнгө оруулагчид энгийн хувьцаа авах нь элбэг байдаг.

Мөн давуу  эрхийн хувьцааны том давуу талуудыг нэрлвэл, Үүнд:

  • Ногдол ашиг тогтмол авна, тухайн компани алдагдалтай ажилсан байсан ч ногдол ашиг авна.
  • Ногдол ашиг энгийн хувьцаа эзэмшигчдээс өмнө авна.
  • Хэрвээ тухайн компани тухайн жилдээ ногдол ашиг өгөхгүйгээр бол дараа жил нь нөхөн олгоно.
  • Хэрвээ комани дапуурсан тохиолдолд компанийн үлдсэн хөрөнгнөөс эсвэл зарж борлуулсан орлогоос энгийн хувьцаа эзэмшигчээс өмнө өөрт ногдох хувиа авна.

Харин сул талууд нь:

  • Ногдол ашгийг урьдчилан тогоодог
  • Санал өгөх эрхгүй