Данс нээлгэх

Хэрэв та өмнө хувьцаа авч байсан бол, тухайн компанидаа хандаж шинэ хувьцаа авах боломжтойгоо санаарай. Харин шинээр данс нээлгэх хүсэлтэй бол өөрийн сонгосон компани дээр очин шинээр данс авч болно (эсвэл манай ТОП 10 БДК жагсаалтаас сонгож болно). Данс нээхэд анкет бөглөж өгөх бөгөөд, таны хүсэлтийн дагуу Брокерийн комани Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр очиж бүртгүүлэн холболтын данс нээж өгнө.

Данс нээлгэхэд бүрдүүлэх материал

Иргэн:

  1. Иргэний үнэмлэх /хүүхэд бол төрсний гэрчилгээ/
  2. Данс нээлгэх хураамж – 5,000₮