Бонд гэж юу вэ? Бонд тѳрѳл болон хугацаа

bond-gej-yu
@ Бонд арилжаа – Huvitsaa.mn

Бонд гэж Засгийн газар аль эсвэл хувь компанаас төсөл хөтөлбөр, хөрөнгө санхуужилт босгох гэж  гаргасан тодорхой хугацааны дараа үндсэн тѳлбѳр болон хүүгээ эргүүлэн авдаг ѳрийн бичиг бүхий үнэт цаасыг хэлдэг.

Өөр үгээр хэлбэл тогтмол орлогтой, эрсдэл багатай үнэт цаас бөгөөд та Бонд авсан гэдэг нь тухайн компанид тодорхой хугцаатай мөн тогтсон хүүтэй мөнгө зээлж байна гэсэн үг.

Тэгхлээр бондын хувьд хамгийн жухал бондын хүү гэсэн үг, хэрвээ таны авсан бондын хугцаа дууслаа гэхэд та үндсэн мөнгөө хүүгийн хамт авна, аль эсвэл орлогын ашигаа хувьцаа, эд хөрөнгө хэлбэрээр авч бас болдог.

Бонд гаргахыг сонирхож байгаа компани бондын 4 төрлийн арга хэлбэрийг ашиглан гаргах замаар хөрөнгийн захаас хөрөнгө босгож болно.

Мөн бас хүүгийн төлбөр хийх хугацааг тогоож болдог.

Бондын хэлбэрээс хамаарч:

  • Энгийн бонд
    Тогтоосон хугацаанд хүүгийн төлбөрийг төлөх, хугацааны эцэст үндсэн төлбөрийг эргүүлэн төлөх нөхөцөлтэй бонд.
  • Хөрвөх бонд
    Бондын хугацаа дуусахад тодорхой тооны хувьцаа эсвэл бонд эзэмших эрх олгодог.
  • Тэг хүүтэй бонд
    Бондын нэрэлсэн үнээр доогуур хямдруулсан үнээр гаргадаг хүүгүй бондыг хэлнэ.
  • Буцаан дуудах бонд
    Бонд гаргасан компани бондоо эргүүлэн худалдан авах нөхцөлтэй гаргаж байгаа бондыг хэлнэ.
  • Буцаан худалдан авахыг шаардах нөхцөлтэй бонд
    Энэ нь бонд худалдан авсан хөрөнгө оруулагч уг бондыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авахыг тухайн компаниас шаардаг эрхтэй байх нөхцөлтэйгээр гаргаж буй бонд юм.

гэх мэт олон төрөл байдаг.