Баланс тайлан гэж юу вэ?

Санхүүгийн байдлын тайлан гэж юу вэ?

Санхүүгийн тайлан нь бизнесийн үйл ажиллагаа, компанийн санхүүгийн гүйцэтгэлийг харуулна. Энэ тайлан нь: Баланс тайлан, Орлогын тайлан, Мөнгөн урсгалын тайлан гэх мэт тайлангуудаас бүрдэнэ.

Баланс тайлан гэж юу вэ?

Баланс тайлан нь: Хөрөнгө, Ѳр төлбөр, Эздийн өмчѳѳс бүрдэнэ.

ХѲРѲНГѲ

Нийт хөрөнгийг эргэлтийн хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгө гэж ангилна.

Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө.

Касс болон банкны харилцах дансанд байгаа мөнгө, хугацаагүй хадгаламж, 3 сар хүртэлх хугацаагаар хязгаарласан тусгай зориулалт бүхий мөнгөн сан, хөрвөх чадвар сайтай богино хугацаатай хөрөнгө оруулалт хамаарна.

Дансны авлага

Аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааны явцад зээлээр борлуулсан бараа, бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил, үйлчилгээний төлөө худалдан авагч болон холбоотой талаас нэхэмжлэж буй дүн. Дансны авлагыг цэвэр боломжит үнэ цэнээр буюу мөнгөөр хүлээн авахаар тооцоолж буй цэвэр дүнгээр нь санхүүгийн байдлын тайланд харуулна.

Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага

ААНОАТ, НӨАТ, бусад татвар, төлбөр, хураамж болон НДШ-ийн тайлант хугацааны эцсээрх илүү төлөгдсөн дүн орно. Улирал ба жилийн эцэс дэх татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дүн нь татвар, нийгмийн даатгалын байгууллагын баталгаажуулсан дүнтэй тэнцүү байна.

Бусад авлага

Бусад байгууллага, хувь хүн, харилцан холбоотой талд өгсөн нэг хүртэлх жилийн хугацаатай буюу үйл ажиллагааны нэг циклийн дотор эргэн төлөгдөх зээл, үндсэн үйл ажиллагаатай холбогдолгүй үүссэн бусад авлага хамаарна.

Бусад санхүүгийн хөрөнгө

Үүнд 3 сараас нэг жилийн хугацаатай хадгаламж, богино хугацаат өрийн болон өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт хамаарна.

Бараа материал

Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө, үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс болон үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэгдэх материал, хангамжийн зүйлс хамаарна

Урьдчилж төлсөн зардал/тооцоо

Тухайн тайлант хугацаанд хамааруулан зардал гэж зөвшөөрч бүртгэхээс өмнө төлбөрийг нь урьдчилж төлсөн зарлага (даатгал, түрээс г.м) юм. Ийм төрлийн зарлагыг дараагийн тайлант үеийн холбогдох зардалд нь шингээнэ

Бусад эргэлтийн хөрөнгө

Эргэлтийн биологийн болон бусад

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө

СТОУС 5 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа – д заасны дагуу бүртгэнэ

Үндсэн хөрөнгө

Нэгээс дээш тайлант хугацаанд үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, бусдад түрээслүүлэх эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж байгаа биет хөрөнгө хамаарна. / Газрын сайжруулалт, Барилга байгууламж, Машин тоног төхөөрөмж, Тээврийн хэрэгсэл, Тавилга эд хогшил, Компьютер, бусад хэрэгсэл, бусад үндсэн хөрөнгө/. Үндсэн хөрөнгийн дахин үнэлэх үед хүлээн зөвшөөрөгдсөн орлогыг Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл дансанд бүртгэнэ.

Үндсэн хөрөнгийн элдэгдэл

Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг шулуун шугамын аргаар тооцоно. /ААНОАТ-ын тухай хууль, 13.2/

Биет бус хөрөнгө

Биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц, мөнгөн бус хөрөнгө.Биет бус хөрөнгийг тайланд хуримтлагдсан хорогдол, хуримтлагдсан үнэ цэнийг бууралтыг хассан цэвэр дүнгээр бүртгэнэ. /Зохиогчийн эрх, Патент, Компьютерийн програм хангамж, мэдээллийн сан, Барааны тэмдэг, Тусгай зөвшөөрөл, Газар эзэмших эрх, бусад биет бус хөрөнгө: барилгын зураг төсөл, ТЭЗҮ ажлын зардал, хөгжүүлэлтийн зардал/. Анхны өртөг эсвэл дахин үнэлгээгээр бүртгэнэ. Ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийг шулуун шугамын аргаар, аш.хугацаагүй бол хорогдуулахгүй

Биологийн хөрөнгө

ХАА үйл ажиллагаа эрхэлдэг, өсч, үржиж, үр жимс үр төлөө өгдөг амьд амьтан ургамал зэргийг биологийн хөрөнгөөр бүртгэнэ

Урт хугацаат хөрөнгө оруулалт

Мөнгөтэй адилтгах хөрөнгө ба БХХО-д хамаарагдахгүй бусад бүх хөрөнгө оруулалт. Урт хугацаат өрийн болон өмчийн үнэт цаасаарх, Тусгай зориулалтаар байгуулсан сангаарх хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /ирээдүйд үнэ өсөхөд худалдахаар эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгө/ орно

Хайгуул ба үнэлгээний хөрөнгө

Аж ахуйн нэгж ямар зардлуудыг /хайгуулын бэлтгэл ажил, геологи, геохими, геофизикийн судалгаа өрөмдлөг, малталт хийх, дээж авах, ТЭЗҮ холбоотой зардлууд/ хайгуул, үнэлгээний хөрөнгөөр хүлээн зөвшөөрөхийг СТОУС- 6, Сангийн сайдын 2011 оны 12 тоот тушаал, журмаар бүртгэнэ

Хойшлогдсон татварын хөрөнгө

Ирээдүйн тайлант үед нөхөгдөх орлогын албан татварын дүн.

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Хөрөнгийн үнийг өсгөх, түрээсийн орлого олох зорилгоор эзэмшиж буй хөрөнгө

Гүүдвилл

Ѳѳр нэгэн компани худалдаж авах үед үүсэх боломжтой биет бус хѳрѳнгѳ. Брендийн үнэ цэнэ, үнэнч үйлчлүүлэгчид гэх мэт

Гүүдвил=Компанийг худалдаж авах үнэ – Компанийн цэвэр хөрөнгө (Нийт хөрөнгө – Нийт өр төлбөр)

Бусад эргэлтийн хөрөнгө

Урт хугацаат зээлийн авлага, бусад

ӨР ТӨЛБӨР

Богино хугацаат өр төлбөр /Үйл аж 1 цикл, 1 жил дотор/, Урт хугацаат өр төлбөр

Дансны өглөг

Бизнесийн үндсэн үйл ажиллагааны явцад бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан, хангамжийн зүйлс, үйлчилгээний төлөгдөөгүй дүн

Бусад өглөг

Цалингийн өглөг, Татварын өглөг, НДШ-ийн өглөг, Богино хугацаат зээл, Хүүний өглөг, Ногдол ашгийн өглөг, Урьдчилж олсон орлого, Борлуулах бүлэг хөрөнгөнд хамаарах өр төлбөр

Нөөц (Өр төлбөр)

Баталгаат засварын өр, нөхөн сэргээлт, болон бусад болзошгүй өр төлбөртэй холбоотойгоор байгуулсан нөөцийн дүнг тодруулна. Урт болон богино хугацаанд хамаарна.

Хойшлогдсон татварын өр

Хойшлогдсон татварын хөрөнгөтэй холбоотой ирээдүйн тайлант үед төлөх орлогын албан татварын өр

ЭЗДИЙН ѲМЧ

Аж ахуйн нэгжийн төрлөөс хамаарч, өмчийг хувьцаат капитал, гишүүдийн оруулсан хөрөнгө, хоршоологчдын хувь нийлүүлсэн хөрөнгө гэж нэрлэнэ

Халаасны хувьцаа

Энэ нь гаргасан хувьцааны тоонд орж тооцогдох боловч, эргэлтэнд байгаа хувьцааны тоонд орохгүй. Олз, газыг хүлээн зөвшөөрөхгүй

Нэмж төлөгдсөн капитал

Энгийн болон давуу эрхтэй хувьцааны зах зээлийн үнэ нэрлэсэн үнээс өндөр байвал зөрүүг НТК дансанд бүртгэнэ

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгийн дансны үнэ дахин үнэлгээний үр дүнд өссөн бол орлогоор хүлээн зөвшөөрсөн өсөлтийн дүнг энэ дансанд бүртгэнэ.

Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц

Гадаад валют хөрвүүлснээс үүссэн ханшийн зөрүүний хуримтлагдсан дүнг бүртгэнэ

Эздийн өмчийн бусад хэсэг

Дэлгэрэнгүй орлогын тайлангаар хүлээн зөвшөөрсөн олз, гарзыг бүртгэнэ