Assets Allocation

Хөрөнгийн хуваарилалт 101

Хөрөнгийн хуваарилалт буюу хөрөнгө оруулалтын багцын хуваарилалт гэдэг нь та өөрийн мөнгийг хувьцаа, бонд, үл хөдлөх, хадгаламж зэрэгт хуваарилж урт богино хугацааны хөрөнгө оруулалт багц бүрдүүлэхийг хэлнэ.

Тэгвэл яагаад хөрөнгө оруулалтаа тараана байршуулах багц үүсгэх ёстой гэж? Маш энгийн тайлбарлахын бол та нэг бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлаа багасгаж болзошгүй эрсдэлээс хамгаалж байгаа үйл ажиллагаа юм.

Хөрөнгө оруулалтыг хэрхэн тараан  байршуулах нь таны хувь хүний үзэл бодол болон эрсдэл даах чадвараас ихээхэн хамааран.

Та бидний эрсдэл даах чадвар нь, нас, хөрөнгийн хэмжээ, орлого, цаг зэргээс шалтгаалж харилцан адилгүй байдаг бөгөөд хэрвээ өөрийнхөө хэр их эрсдэл даах чадвартайг олж мэдэхийг хүсвэл манай “Эрсдэл даах чадварын тест”-ийг бөглөж өөрийгөө зөвөөр үнэлэхийг бид танд санал болгож байна.

Хөрөнгө оруулалтын багц 

Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэлт нь 3 хүчин зүйлээс хамаардаг. Үүнд:

  • Цаг хугацаа
  • Эрсдэл даах чадвар
  • Ашгаа зөв цагт хүртэх төлөвлөгөө.
  • Хувьцаа - 30%
  • Бонд - 30%
  • Хадгаламж - 15%
  • Үл хѳдлѳх хѳрѳнгѳ - 20%
  • Бусад - 5%

Цаг хугацааны хүчин зүйл:

Мэдээж хэрэг залуу хүний бүрдүүлэх багц, идэр, хөгшин хүний бүрэлдүүлэх хөрөнгө оруулалтын багц нь өөр байна, худалдаж авах чадвар нь ч бас өөр байна.

Та залуу хүн бол бага хүүтэй хадгаламжид бүх хөрөнгөө байршуулж болохгүйтэй адил нас нилээн явсан хүн хэрвээ анх оруулсан бэлэн мөнгө 3-5 жилийн дараа хэрэгтэй бол урт хугацаанд бас хүлээж чадахгүй гэдгээ тооцоолохыг хэлнэ.

Эрсдэл даах хүчин зүйл:

Бага, дунд, өндөр эрсдэл даах чадвараас хамаарч хөрөнгө оруулалтын багцаа өөр өөрөө бүрдүүлэхийг хэлнэ. Жишээ нь өндөр эрсдэл даах чадвартай хүн өөрийн анх оруулсан хөрөнгийн 50% алдах магадлалтай зүйл хөрөнгө оруулж чаддаг бол, харин эсрэгээрээ бага, дунд эрсдэл даах чадвартай хөрөнгө оруулагч нь анх оруулсан хөрөнгөө 100% баталгаатай өсөх зүйл хөрөнгө орлуулахыг илүүд үздэг. 

Энд ямарч буруу зөв гэсэн тодорхойлолт байхгүй. Зөвхөн танд аль багц нь илүү тохиромжтой байгаагаас шалтгаалан гэсэн үг. Хүний үгээр биш өөрийн чадвартай нийцүүлж багцаа бүрдүүлэх нь эрүүл мэнд болон оюун санааны хувьд хамгийн чухал зүйл юм.

Тараана байршуулахын гайхамшиг

Та бүх өндгөө нэг саванд бүү хий гэдэг үгийг сонсож байсан лавтай энэ нь хэрвээ та хайхрамжгүй байдлаасаа болоод сагсаа унагачих юм бол бүх өндөг хагарна гэсэн санаа яг түүнтэй адил хэрвээ та зөвхөн нэг бүтээгдэхүүнээр хөрөнгө оруулалтынхаа багцыг бүрдүүлбэл, жишээн нь нэг компанийн хувьцаа авсан гэж төсөөлбөл хэрвээ тухайн компани ямар нэгэн хүчин зүйлээс шалтгаалаад дампуураад алга болбол таны бүх хөрөнгө алга болно гэсэн үг.

Тиймээс өөрийн чадвартай тохируулж хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлээрэй.

Амжилт

Эрсдэл даах чадвараар нь хөрөнгө оруулагчийг ангилах нь:

Эрсдэлд
дургүй (AA1)

Бага, дунд эрсдэл
даах чадвартай
(AA2)

Дундаас дээш эрсдэл
даах чадвартай
(AA3)

Өндөр эрсдэл
даах чадвартай
(AA4)

Та өөрийгөө хэр их эрсдэл даах чадвартайгаа олж мэдэхийг мөн олж мэдээд, мэдээлэл дээрээ тулгуурлаж өөрийн хөрөнгө оруулалтын багцыг хэрхэн бүтээх ерөнхий загварыг авмаар байна уу?

Тэгвэл манай “Хөрөнгө оруулалт хуваарилагч lite болон эрсдэл даах чадварын тест” багцыг өнөөдөр худалдаж аваарай.

Анхааруулга:
Энэхүү хөрөнгө оруулалтын багц нь таны сонсгон хариултад үндэслэж таныг тодорхойлох бөгөөд энэ нь хамгийн зөв заавал танд тохирсон хөрөнгө оруулалт хийх хуваарилалт гэсэн үг биш юм. Зөвхөн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тань үндсэн суурь хэлбэрээр туслах болoмжтой. Илүү нарийн хуваарилалтыг мэргэжлийн зөвлөхөөс авна уу.