Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн бүтээгдэхүүнийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг “Ард кредит ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Ард секьюритиз ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Далайван Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн И Эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.
Үнэт цаасны товч танилцуулга:
Хувьцаа гаргагч | АРД КРЕДИТ ХХК |
Хувьцааны төрөл | Энгийн хувьцаа |
Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ | 4.9 тэрбум төгрөг |
Олон нийтэл санал болгох эзэмшлийн хувь |
25.00 % |
Нийтэд санал болгох хувьцааны тоо | 70,000,000 ширхэг |
Нийтэд санал болгох үнэ | 70-85 төгрөг |
Арилжаалах арга хэлбэр | Захиалгын бүртгэлийн арга |
Захиалга авах хугацаа | 2019.02.18-03.01 |